Сүхбаатарынхан оны шилдэг хүлгээ шалгаруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн “Жавхлант шарга” Морин спорт уяачдын холбоо 2015 оны шилдэг хурдан хүлэг морьдоо шалгаруулсан байна.
Түвшинширээ сумын алдарт уяач П.Базарбумаагийн халиун азарга, Баяндэлгэр сумын харьяат, аймгийн алдарт уяач П.Амгаланбаатарын зүүн бүсийн хурдад түрүүлсэн хээр морь, аймгийн МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргалын зүүн бүсийн хурдад түрүүлсэн хүрэн соёолон, Мөнххаан сумын уяач Я.Бат-Өлзийн хар хязаалан, Халзан сумын уяач М.Ганбаярын Халзан сумын 90 жилийн наадмын түрүү, Зүүн бүсийн хурдын аман хүзүү саарал шүдлэн, Наран сумын уяач Ц.Баатарын сумынхаа 60 жилийн ойн наадмын түрүү хонгор даага оны шилдэг хүлгээр шалгарсан байна.
Г.Сүхээ
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar