Энэ оныг “Хүнээ хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 13:10:14

Сэлэнгэ аймгийн Засаг дарга энэ оны анхны захирамжаараа  2016 оныг “Хүнээ хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а” заалт, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн дээрх захирамжийг гаргажээ.

Тэрээр зарласан жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлт үр дүнг тооцон ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаад даалгажээ. Мөн нутаг дэвсгэр, байгууллагын хэмжээнд зарласан жилийн ажил арга хэмжээг иргэд, үйлдвэрлэгчдийн санал, эрэлт хүсэлтэнд тулгуурлан төлөвлөгөөжүүлэн зохион байгуулж хэрэгжилт, үр дүнг улирал, жилээр тайлагнаж ажиллахыг сумдын Засаг дарга, газар, хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосон байна. Түүнчлэн зарласан жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд бүтээлч санаачлага, бодит үр дүн гаргаж ажиллахыг аймгийн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа уриалжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Связанные новости