Хэвийн боов 1950-2100 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:31:07

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Иргэд хэдийн баярын бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Ширээний гол идээ болох хэвийн боовны үнэ ханш ямар байгаа талаар судаллаа.

Сүхбаатар аймагт хэвийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг хэд хэдэн газар бий. Мөн хувь хүмүүс ч идээний боовыг хийж худалддаг. Сүхбаатар аймгийн иргэдийн хамгийн ихээр сонгодог үйлдвэрүүд болох Шарга нарийн боовны цехийн  хэвийн боов өнгөрсөн жил нэг ширхэг 2200 нь төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 1950 төгрөг болгон хямдруулжээ. Харин Бүжин цех 2100 төгрөг, хувь хүн 2000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Энэ жил хаа сайгүй иргэдийн худалдан авах чадвар муу байгаа. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрүүд борлуулалтаа нэмэгдүүлж, худалдан авагчдыг татахын тулд идээний хэвийн боовны сугалаат худалдаа явуулах, суурь еэвэнгээ 50 хувь хямдруулах зэргээр ажиллаж байна.

Т. Одончимэг 

Связанные новости