Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-13 22:12:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зоорийн давхартайгаа дөрвөн давхар, эмнэлгийн зориулалт бүхий цахилгаан шат, орчин үеийн стандартын 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны тавдугаар сараас эхэлсэн барилгын ажлыг орон нутгийн “Хаш Гоёо” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ондоо ашиглалтад оруулах юм байна.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал, холбогдох хүндрэлээс шалтгаалан хүүхдийн эмчилгээг дагнан явуулах тусгай эмнэлэг зайлшгүй шаардлагатай болоод байсан. Хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орсноор орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасахаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд олон давуу талыг бий болгож байгаа юм. 

                                                                                                               Б.Мөнхзул

Связанные новости