Булган аймагт ургац хураалт дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-30 17:37:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намрын ургац хураалт дууслаа. Үр тариа 42,2 мянган га талбайд тариалж, 38,7 мянган га-гаас дундажаар 13,6 центнер ургац хурааж, нийтдээ 52,9 мянган тонн үр тариа хураасан байна.


Хүнсний гол хэрэгцээт улаанбуудай ургацын хувьд нэгж талбайгаас 13,7 центнер унаж, 52,0 мянган тонн ургац авлаа. Бугат, Хангал, Бүрэгхангай, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг суманд үр тарианы ургац сайн байж га-гаас аймгийн дундажаас дээгүүр ургац хураасан дүнтэй байна.

Харин Рашаант суманд 3500 га талбайн үр тарианы ургац алдаж, ногоон тэжээлд шилжүүлэн бэлтгэсэн байна.

Связанные новости