“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээрээ Орхон аймаг улсдаа хоёрт жагсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн салбарын төлөөлөл аймгийн Засаг дарга Д.Батлуттай уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын
ивээл дор хэрэгжиж буй “Эрүүл Эрдэнэт хүн” аян, Монгол Улсын Засгийн газраас
хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн талаар эрүүл мэндийн
салбарынхан мэдээлэл хийлээ.
“Элэг бүтэн Монгол”
үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт 20432 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулах
ёстойгоос өнөөдрийн байдлаар 96 хувь нь буюу 19743 хүн элэгний В, С вирус
илрүүлэх шинжилгээнд хамрагдаж улсын хэмжээнд хамралтын тоогоор хоёрдугаар
байранд оржээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 3.9
хувь буюу 760 иргэн элэгний С вирустэй, 7.9
хувь буюу 1539 иргэн элэгний В вирустэй
илэрсэн байна.
Харин “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын
санаачилгаар Орхон аймгийн Засаг даргын ивээл дор хэрэгжиж буй “Эрүүл Эрдэнэт хүн”
хөтөлбөрийн хүрээнд элэгний хэт авиан шинжилгээнд нийт 714, ходоод, улаан хоолойн дурангийн
шинжилгээнд 100, сүрьеэ өвчний илрүүлэг шинжилгээнд 214, БЗДХӨ-өөс урьдчилан сэргийлэх болон эрүүл
амьдралын хэв маягийн сургалтад 3000 гаруй хамрагдсан байна.