Баянхонгор аймгийн малын тоо толгой буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-07 14:05:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцэст Баянхонгор аймаг мал тооллогоор 4.249.5 толгой мал тоолуулсан нь 2017 оныхоос 7.4 хувь буюу 338.3 мянган толгойгоор буурсан дүн юм байна. 

Энэ нь өнгөрсөн онд малчид өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй төлөв байдлаас үүдэн мал сүргээ онд мэнд оруулах зорилгоор хээлтүүлэгч мал бага тавьсан, мал болон малын түүхий эд өндөр ханштай байснаас шалтгаалан эдийн засгийн эргэлтэнд нэлээд оруулсантай холбоотой аж.

Адуун сүргийн тоо 176 мянга, үхэр 240 мянга, тэмээ 57 мянга, хонь 1.3 сая, ямаа 2.4 сая толгойд хүрсэн ч адуу, үхэр, хонь, ямааны тоо толгой 2017 оныхоос буурч,  тэмээ 3041 толгойгоор өссөн байна.

Нийт мал сүргийн дотор адуу 4.1 хувь, үхэр 5.6 хувь, тэмээ 1.4 хувь, хонь 30.6 хувь, ямаа 58.3 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 1.2 функтээр буурч, хониных 05 фунтк, адууных 0.2 функт, үхэр 0.4 пунтк, тэмээнийх 02 пунктээр өссөн байна. Энэ нь сүргийн зохистой тэнцвэртэй байдалд эерэгээр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  

Баянхонгор аймаг улсад нийт малын тоогоор зургааугаарт, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор хоёрдугаарт, үхрээр есдүгээрт, адуугаар 10, хониор 11 дүгээр байранд орлоо гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээлэв.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд Баацагаан, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баянцагаан сумд хамгийн олон мал тоолуулсан бол тэмээгээр Баянлиг сум, адуу болон хониор Галуут  сум, үхрээр Эрдэнэцогт сум, ямаан сүргийн тоо толгойгоор Баацагаан сум аймагтаа тэргүүлж байна.



Связанные новости