АТГ-аас Орхон аймагт сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас Орхон аймгийн төрийн албан хаагчдад зориулж “Төрийн албан хаагчийн ёс зүйн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь” сэдэвт нэг өдрийн сургалт зохион байгуулж өнгөрсөн онд хийсэн хяналт, шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг дахин давтахгүйн тулд анхаарах чиглэлээр мэдээлэл өглөө.
Авлигатай
тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш тус газар 21 аймагт жил бүр сургалт
зохион байгуулдаг ч төрийн албан дахь авилга, хээл хахуулийн асуудал, гэмт
хэрэг буурахгүй байгаа ажээ. Ялангуяа нийтийн албан хаагчдын хүнд суртал
иргэдийг ихэд бухимдуулдаг байна. Мөн ялгаврлан гадуурхах, шийдвэр гаргалт нь
удаан, ашиг сонирхлын зөрчилд өртсөн байж болзошгүй зэрэг зөрчлүүд судалгаанаас
харагддаг гэж сургалт зохион байгуулагчид хэллээ. Түүнчлэн хөдөө орон нутагт
АТГ-ынхан ажиллах үед иргэд өөрсдийн биеэр болон бичгээр өргөдөл, гомдол өгдөг
байна. Иргэдийн хэлж буйгаар нийтийн албан хаагчдын алдаа дутагдал нь тэдний ёс
зүйтэй ихэд холбоотой байдаг ажээ. Иймд энэ удаа АТГ-аас ёс зүйн чиглэлээр сургалт явуулжээ.