Орхон аймаг энэ онд гэрэлтүүлэгтээ 600 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 21:05:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт шинээр үүссэн суурьшлийн бүсэд гэрэлтүүлэг тавихад 600 сая төгрөг төсөвлөжээ.

Тодруулбал, аймгийн болон Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар Яргуйт, Даваат, Дэнж, Эрдэнэ багт үүссэн шинэ суурьшлийн бүсэд гудамжны гэрэлтүүлэг хийхээр болжээ. Дээрх багуудад 2016, 2017 онд шилжин ирэгсэд нэмэгдэж шинээр суурьшлийн бүс үүсгэжээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэ багт л гэхэд 397, Яргуйт багт 1100, Даваат багт 60 өрх огт гэрэлтүүлэггүй орчинд амьдарч байна. Иймд Эрдэнэ багт 119 сая төгрөгөөр гудамжны гэрэлтүүлэг хийнэ. Гэхдээ дээрх бүсэд цахилгаан эрчим хүчний уналт их байдаг тул энэ онд дэд станцыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэмж  хийх ажээ.

Түүнчлэн энэ онд бусад багуудад байгаа гэрэлтүүлгийн засвар үйлчилгээнд 120 сая төгрөг төсөвлөсөн байна. 

Связанные новости