Хохирогч 21 иргэнд хамгаалах байраар үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-30 16:22:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах түр байраар 21 хүнд 121 ор хоногийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдийн 19 нь гэр бүлийн хүчирхийлэл, хоёр нь хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн хохирогч байжээ.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах зорилгоор байгууллагын дэргэд “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим” байгуулсан. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нартай гэрээ байгуулан зан үйлд нөлөөлөх, албадан сургалт зохион байгуулах, гэр бүлийн маргаантай хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажил хийж байна гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбат хэллээ.

            Тус газрын сэтгэд зүйн зөвлөгөө өгөх танхим өнгөрсөн онд 90 шахам хүнд 130 цагийн зөвлөгөө  үйлчилгээ үзүүлжээ. 

Связанные новости