Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс энэ сарын 7-ныг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байх юм байна.
2, 3, 6-нд зарим газраар бага зэргийн цас орох бол 2-6-ны өдрүүдэд хээр тал болон говийн нутгаар салхи 10-12м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүсч, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. 2, 3-нд хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн болох аж.
Тодруулбал, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Алтайн салбар уулсаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх юм байна. Харин Эхийнголын нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.