Гурванбулаг сумын ИТХ тэргүүн байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-02-01 11:57:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид сумдын ИТХ-ын 2018 оны ажлыг дүгнэж байр эзлүүллээ.

         Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэд, төлөөлөгчдийн идэвх, оролцоог хангах талаар шинэ арга барил санаачилга гаргасан Гурванбулаг сумын ИТХ-ыг тэргүүн байр эзлүүлж, Хутаг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай сумын ИТХ-ыг дэд, гутгаар байранд шалгаруулсан байна.

          Шилдэг ИТХ-ын байгууллагуудыг 1-2 сая төгрөгөөр урамшуулж, шагналыг маргааш гардуулах юм. Харин сумын сумын ажлыг дүгнэх журмаар сүүлийн байр эзэлсэн Могод сумын ИТХ-ын дарга, ажлын албаны ажилтнуудад хариуцлага тооцохыг сумын ИТХ-ын тэргүүлэгчид санал болгожээ.

Связанные новости