"Ээждээ захидал бичээрэй" уралдаан зарлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-21 13:54:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Баянхонгор аймгийн Нийтийн Номын сангаас "Ээждээ захидал бичээрэй" уралдаан зарлалаа.

5-7 дугаар анги, 8-12 дугаар анги, насанд хүрэгчид гэсэн гурван ангилалд зохион байгуулагдах тус уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 25-наас гуравдугаар сарын нэгний хооронд хүлээн авах юм байна. Захидлаар дамжуулан хайртай ээждээ хэлж амжаагүй үг болон хэлэхийг хүсдэг зүйлсээ хүргэх боломжийг алдалгүй ашиглаарай хэмээн уралдааны зохион байгуулагчид хэлж байна.

Шалгарсан шилдэг захидлуудыг эхний гурван байр эзлүүлж шагнахаас гадна МҮОНТ-ийн ээждээ захидал бичих улсын уралдаанд оролцуулах аж.

Связанные новости