“Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаа” төслийн сонгон шалгаруулалт зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын
Хууль эрхзүйн хэлтсээс “Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан
сэргийлэх ажиллагаа” төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл
ажиллагаа явуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтаар төслийн үндсэн зорилтуудын хүрээнд үр дүнтэй, бүтээлч, шинэлэг ажил бүхий ТББ-ын санаачилгыг дэмжин санхүүжүүлэх юм байна.
Төсөл ирүүлэгчид Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан
сэргийлэх чиглэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа
явуулах, судалгаа хийх, Гэр бүлийн харилцаанд
архины хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг судалж, бууруулах, урьдчилан
сэргийлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл,
хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх болон архины
зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх аж.
Төслийг
дөрөвдүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 1 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд нэг сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэгийг
үзүүлнэ. Төслийг саналыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-т хүлээн авна.