Хотын төвд орсон мал ногоон байгууламжийг сүйтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-18 21:39:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хотын төвд мал оруулсан тохиолдолд малыг хашиж, эздэд нь хариуцлага тооцдог болжээ.

"Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНТҮГ-аас мэдээлэхдээ, "Хотын төвд мал маллаж, идээшлүүлж бэлчээснээр хотын ногоон байгууламж сүйдэх, хориотой зурвас, хамгаалалтын бүс дэх тарьц, суулгац, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлсэн талбайг идэж гишгэлэх, талхлах, хугалж гэмтээх зэрэг хор хохирол учруулж байна" гэсэн юм. Тиймээс хотын төвд бэлчиж буй малыг хашиж, бод мал хашигдсан хоног тутамд эздэд хариуцлага хүлээлгэж бод малаас 10 мянган төгрөг, бог малаас 5000 төгрөгийн хураамж авах ба зөрчлийн тухай хуулийн дагуу 300.000 төгрөгөөр тус тус торгохоор болжээ.
Баянхонгор хотын төвийн бүсэд нэвтэрсэн мал ногоон байгууламжид хохирол учруулахаас гадна мал амьтнаас хүнд халдварладаг 30 орчим өвчлөлийг тараах магадлалтайг тус газраас сануулав.

Связанные новости