Нийт нутгаар цас орж, хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын үед Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
Өнөө шөнө, маргааш өдөр нийт нутгаар салхи 10-12м/с, говийн нутгаар 16-18м/с хүрч ширүүсэн, уулархаг нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах юм байна. Энэ сарын 18-нд уулархаг нутгаар цас орсон бол 19-нд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар цас орно. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Энэ долоо хоногийг дуустал нийт нутгаар хүйтэн байх ба хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, Гурванбулаг, Жаргалантын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн салбар уулсаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Эхийнголын нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх аж. Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.