"Хүрэн морь" яруу найргийн наадмыг улс, бүсийн хэмжээнд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-21 11:22:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос соёрхон баталсны дагуу Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Хонгор нутгийн яруу найрагч, зохиолч нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Хонгор нутгийн зохиолч, яруу найрагчид уран бүтээлийнхээ олз омог, шүлэг найргаасаа сонордуулж уран бүтээлийнхээ дээжээс аймгийн удирдлагуудад өргөн барив. "Аймгийн уран бүтээлчдийнхээ үйл ажиллагааг бодлогоор ямагт дэмжиж байгаа, цаашдаа ч дэмжинэ" гэдгээ аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлж байсан.

Мөн үеэр "Хүрэн морь" яруу найргийн наадмыг Ламын гэгээний 380 жилийн ойн хүрээнд улс, бүсийн хэмжээнд томоохон хэмжээнд зохион байгуулах талаар зөвшилцлөө. Харин зохиолчдын холбооны гишүүд тодорхой санал журмын төслөө аймгийн удирдлагуудад өргөн барихаар болсон юм. 

1999 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-нд Дэлхийн яруу найргийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болжээ.

Связанные новости