Булган, Орхон аймагт ноолуурын үнэ 5000 төгрөгийн зөрүүтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган
аймгийн төвд ноолуурын үнэ Орхон аймгийнхаас 5000 төгрөгөөр
хямд байна.
Орхон аймагт малчид нэг кг ноолуурыг
130000 төгрөгөөр борлуулж байсан бол Булган аймгийн төв “Жаргалант” худалдааны
төвийн орчимд 125000 төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн онд тус аймгийн
төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон
байсан учир ноолуур зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, худалдан
авалтыг хориглоод байсан юм.
Өнгөрсөн оныхоос ноолуур болон ямааны ноолууртай арьсны үнэ өссөн байна гэж аймгийн статистикийн байгууллага
мэдээллээ.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар эхний хоёр сарын байдлаар үхрийнх 3400, адууны шир 5000 төгрөг, ямааны арьс 30.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хонины нэхий өлөнгүй бол зах зээлд борлуулалтгүй болжээ.
Өмнөх оны мөн
үетэй
харьцуулбал
ямааны ноолууртай арьсны үнэ
27.6 хувиар өссөн бол үхрийн шир 87.5, адууны шир 66.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.