Аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд “Ханжаргалант” баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-08 17:45:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн болж Булган сумын Б.Батцогоо ахлагчтай “Ханжаргалант” баг энэ жилийн түрүүг авлаа.

Аймгийн аварга шалгаруулах 28 дахь жилийн шагайн харвааны удаах байрт улсын мэргэн А.Баясгалан ахлагчтай Булган, улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Сайхан сумын баг шалгарлаа. Цуваа харваанд харваач А.Баясгалан, Г.Сүхбат, Ц.Ган-Очир нар эхний гурван байр эзэлжээ.

Энэ жил аймгийн хэмжээнд “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ахмад шагайн харваачдын тэмцээнийг зохион байгуулсан нь онцлог байлаа. Ахмадын зургаан багийн 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос Л.Бумбага ахлагчтай Тэшиг сум, Д.Дагвадорж ахлагчтай Хялганат тосгон, Ч.Лхагва ахлагчтай Булган сумын баг эхний байрыг эзэлсэн гэж аймгийн Шагайн холбооны тэргүүн Б.Батцогоо ярилаа.

Ирэх сард шагайн харвааны халхын том наадмын нэг болж уламжилж ирсэн “Хангинахын шугуйн шагайн тойром” Хутаг-Өндөр суманд болох юм.

Связанные новости