“Нээлттэй 100 ажлын байр” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-09 16:37:27

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Нээлттэй 100 ажлын байр” өдөрлөг зохион байгуулан 23 аж ахуйн нэгж байгууллагын 103 ажлын байрны захиалгыг иргэдэд сурталчлан ажилд зуучлах арга хэмжээ авлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил хайгч, ажил олгогч нарын дунд нээлттэй арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү 100 гаруй ажлын байрны ихэнх нь эмч, бага ангийн багш, оёдолчин, зөөгч бармен, барилгын өргөн мэргэжлийн ажилчин, малчин, тогооч нарын захиалга байна гэж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Л.Лхамаа ярилаа.

Тус аймагт 3500 гаруй ажил хайгч иргэдээс байнгын идэвхтэй ажил хайгч 1503 байдаг аж. 

Связанные новости