Сэлэнгэ суманд 10 иргэнийг нийтийг хамарсан ажилд орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сум байгуулагдсаны 60
жилийн ой угтаж 60 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, сумын төвийн
тохижилтын ажилд 10 иргэнийг тогтмол ажиллуулж байна.
-Сумын төвийн гэрэлтүүлэг, дэд бүтцийг сайжруулах, хөрсний элэгдэлд орсон газрыг тэгшлэх бүтээн байгуулалтын ажил хийхээр орон нутгийн хөгжлийн санд 20 гаруй сая төлөвлөсөн. Мөн атарчдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гэр хорооллын гудамж цэгцлэх ажил хийнэ. Ой угтсан ажилд орон нутагт ажилгүй байгаа 10 иргэнийг нийтийг хамарсан ажлын төслөөр ажиллуулж эхэлсэн гэж сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярилаа.
Тус сумын Засаг даргын Тамгын газар энэ долоо хоногоос эхлэн сумын 5 баг, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд сум байгуулагдсаны ой угтсан 60 хоногийн аян зарлаж бүтээн байгуулалтын болон санхүүгийн нөөц бүрдүүлэх ажил хийж эхэлжээ.