Малын хорогдол өмнөх жилийн мөн үеийнхээс бараг 10 дахин бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/  Булган аймагт тавтай сайхан хавар болж, том
малын хорогдол өмнөх жилийн мөн үеийнхээс бараг арав дахин бага байна. 
Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээгээр энэ сарын 10-ны
байдлаар аймгийн хэмжээнд 7282 толгой мал хорогджээ. 
Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр суманд нийтдээ 4800 мал хорогдож, аймгийн
хэмжээний нийт хорогдсон малын 66,1 хувийг эзэлж байна.
Харин өнгөрсөн оны мөн үед 63,0 мянга гаруй мал хорогдоод байсан юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    