Хутаг-Өндөр суманд гарсан түймэрт 180 шахам хүн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг
Баянголын эх гэдэг газар хоёр хоногийн өмнө гарсан түймрийг бүрэн унтраахаар
180 шахам хүн, 20 техниктэй ажиллаж байна.
Түймрийг
бүрэн унтраахад салхи ихтэй, өвс өндөр, унасан унанги мод, хөрс, хөвдөнд цог
уугиж байгаагаас түймрийг унтраахад хүндрэлтэй байна. Түймрийг цурманд оруулсан
ч дахин алдах магадлал өндөр байгаа гэж аймгийн Онцгой байдлын газрын хошууч
Б.Ганбаяр мэдээллээ.
Булган, Орхон
аймгийн Онцгой байдлын газар, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат
газрын хамгаалалтын захиргаа, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хялганат тосгоны төрийн албан
хаагч, иргэд ойн түймэрт дайчлагдаж, энэ сарын 14-ний өглөө түймрийг цурманд
оруулжээ.