Он гарсаар 480 иргэн жолоодох эрхээ хасуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Он гарсаар Орхон аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 550 иргэний 480-ыг нь тус бүр 400 мянган төгрөгөөр торгож нэг жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг нь хасжээ.
Долоо хоногт дунджаар 40-50 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 10 орчим нь баривчлагддаг байна. Урин дулаан болохтой зэрэгцэн замын хөдөлгөөн нэмэгдэж эрхээ хасуулсан жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, унадаг дугуйтай хүүхдүүд авто замаар зорчих нь ихэсдэг тул аймгийн Цагдаагийн газраас хяналт шалгалтаа эрчимжүүлж байна. Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхэд унадаг дугуйг харгалзах хүнтэйгээр зорчдог бол 10-14 насны хүүхэд зориулалтын зам болон явган хүний замаар дугуй унахыг зөвшөөрдөг байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar