Аймгийн гимнастикийн аваргаар IX цэцэрлэг шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-08 11:59:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Гимнастикийн аймгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд цэцэрлэгийн 500, ерөнхий боловсролын сургуулийн найман багийн 100 орчим сурагч оролцлоо. Үүнээс тэргүүн байрт IX, дэд байрт “Оюу”, гуравдугаар байрт I цэцэрлэг шалгарлаа.  

Энэ жилийн тэмцээний онцлог нь тамирчдын гүйцэтгэл сайн, оролцоо нэмэгдсэн байна гэж зохион байгуулагчид онцоллоо. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын гимнастикийн холбоо” ТББ зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр А.Амарын талбайд “Жемстрада” гимнастикийн тоглолт болж 15 сургуулийн 2000 орчим сурагч гимнастик хийлээ. Үүнийг “Медипас” эмнэлэг гурван жилийн ойн хүрээндээ бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжих, татан оролцуулах зорилгоор зохион байгуулсан юм.

 

 

Связанные новости