Цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-15 17:21:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 18-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар хур тунадас орж, салхи баруун хойноос 16-18 м/сек, говь, тал, хээрийн нутгаар 24 м/сек хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна.
Энэ үеэр автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүйг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Иймд нийт иргэн тээврийн хэрэгслээр чухал шаардлагагүй бол хол замд зорчихгүй байх, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малаа хашаа хороонд нь хотлуулж, ойрын бэлчээрт хараа хяналттайгаар бэлчээж аюулгүй байдлаа хангахыг мөн сануулав.
Энэ сарын 18-ныг хүртэл сэрүүсч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Эхийн голын нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 19-нөөс дулаарна.
Связанные новости