Заг суманд 5.2 магнитудын газар хөдлөлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэн бэлчир орчимд энэ сарын 16-ны 17:46 минутад 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл бусад бүс нутагт бага хэмжээнд мэдрэгдсэн ба чичирхийллийн хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Заг суманд болсон газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    