Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд 16 галт тэрэг үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Өнгөрсөн сарын 17-ноос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам засварын ажил эхэлж, зорчих хэсгийг хэсэгчлэн хаасан. Зам засварын ажилтай холбогдуулан Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн замд өөрчлөлт орж Булган аймгаар дамжин өнгөрөх шинэ чиглэл нээсэн билээ. Ийнхүү зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэд галт тэргээр зорчих болсноор ачаалал хоёр дахин нэмэгджээ.
Иймд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зорчигчдын ачааллыг бууруулах
зорилгоор нэмэлт есөн галт тэрэг буюу нийт 16 галт тэргээр үйлчилж эхэлсэн байна. Энэ
талаар “Эрдэнэт өртөө”-ний дарга Ш.Эрдэнэчимэг “Төмөр зам цахимд шилжээд хүмүүс
хэдэн ч сарын өмнөөс тасалбараа захиалах боломжтой болсон. Гэхдээ тухайн галт
тэрэг явдаг өдөр заавал тасалбар түгээдэг. Ердийн цагт долоон галт тэрэг үйлчилдэг
байсан бол өнөөдөр 16 галт тэрэг иргэдэд үйлчилж байна. Нийтийн галт тэрэг 80 хувийн
дүүргэлттэй явж байгаа. Тэгэхээр бидэнд дахиад нөөц байна гэсэн үг” хэмээн
тайлбарлалаа.