Малчид энэ жил 88,5 мянган тонн хадлан бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн малчид өөрсдийн хэрэгцээнд 88,5
мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөж байна. Энэ жилийн хувьд нийт сумын 43,7
хувьд зуншлага оройтсон, газрын гарц дунд зэрэг байгаа учир одоогоор хадлан бэлтгэх ажил
эхлээгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба
мэдээллээ.
Тэшиг, Хутаг-Өндөр,
Хангал, Сэлэнгэ суманд хамгийн их буюу 8,5-17,0 мянган тонн хадлан бэлтгэнэ.
Энэ сарын дундуур аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нийт суманд
ажиллаж хадлан бэлтгэх талбайн ургацыг тодорхойлохоор ажиллана.