Хяргасынхан сумандаа алт олборлуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 10:15:21

Увс аймгийн Хяргас сум байгалийн баялаг элбэгээрээ аймагтаа дээгүүрт жагсдаг. Тус сумын ЗДТГ-аас сумынхаа нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлогчдыг ажиллуулахгүй хэмээн мэдэгдэж, тэдэнтэй хуулийн хүрээнд тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тус сумын нутагт 14 нинжа гар аргаар алт олборлохоор газар ухаж байсныг цагдаа цэргийн хүчээр хөөсөн байна. Алт ихээр гарч байхад Хяргас суманд 120 гаруй нинжа ажиллаж байжээ. Одоогоор цагдаа, газрын даамал, байгаль орчны байцаагч, багийн дарга нарын хамтарсан баг ээлжээр гарч нутаг дэвсгэртээ эргүүл хийж байна. Мөн малчиддаа хандаж таньж мэдэхгүй хүмүүс хөдөөгүүр явах, ой хээрийн түймэр гарах зэрэг асуудал тулгарвал сумын ЗДТГ-т утсаар нэн яаралтай холбогдож хэлэхийг даалгажээ. Энэ нь бензин тос хэмнэсэн чухал ажил болж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

  

Связанные новости