Өмнөговь сумын өсвөрийн шатарчид тэргүүлсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн өсвөрийн шатарчид сүүлийн 6 жил дараалан аймагтаа багаараа тэргүүлж байна.
Эдгээр сурагчийг тус сургуулийн ахмад багш Г.Жононхүү бэлтгэдэг бөгөөд жил ирэх тусам хүүхдүүдийн амжилт ахисаар байгаа нь сайшаалтай. Г.Жононхүү багшийг гүйцэх хэмжээний өсвөрийн шатрын дасгалжуулагч Увс аймагт одоохондоо төрөөгүй байгаа бөгөөд энэ хүний алдрыг тэмдэглэх хэрэгтэй хэмээн шавь нарынх нь эцэг эхчүүд санаачлага гаргаж байна.
Увс аймаг Б.Батхүү