Увс аймгийн МАН-ын хорооны дарга халдлагад өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Батсайханыг өчигдөр усан бассейн, спорт цогцолборын газартай холбоотой мэдэгдэл хийсний дараагаар Улаангом сумын иргэн Д гэгч дэлгүүрт зогсож байхад нь зодож танхайрчээ.
Аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батсайханы биед халдсан иргэн Д гэгчтэй хамт архи ууж байсан хүн нь Бөхийн өргөөний хашаанд хувийн барилга барихаар зэхэж буй иргэн Ц гэгч байсан аж. Өөрөөр хэлбэл, Д.Батсайханыг мэдэгдэл хийснийг эсэргүүцэж, биед нь халдсан байх магадлалтай юм байна. Д.Батсайханы хувьд БНСУ-д эмчилгээнд ороод удаагүй байсан учраас яаралтай эмчилгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорьжээ.
Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын буюу Бөхийн өргөөний хашаанд тус байгууллагын ажилчдын орон сууц барихаар барилгын компани хашаа хатгаж эхэлснийг эсэргүүцэн МАН-ын намын хорооны хэсэг залуус эсэргүүцэл илэрхийлэн гэр барьж, гарын үсэг цуглуулж эхлээд байсан юм. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, МАН-ын хорооны дарга, МАН-ын хорооны хэсэг залуус, барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон компанийн захирал гэх мэт олон хүн өөрөө өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлийг шил шилээ даран хийсээр байна.
Увс аймаг Б.Батхүү