“Air France” компани Иран, Иракаар дамжин өнгөрөх нислэгүүдээ зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС.
/TASS/. Пуужингийн
цохилт өгсөнтэй холбоотойгоор Иран, Иракийн агаарын оройн зайд хийх нислэгээ “Air
France” агаарын тээврийн компани зогсоож
байгаагаа мэдэгджээ.
“Пуужин үргэлжлүүлэн харвасаар
байгаа тухай мэдэгдэлтэй холбогдуулан болгоомжлох арга хэмжээг авах үүднээс дараагийн
захирамж гарах хүртэл Иран, Иракийн агаарын орон зайгаар дамжин өнгөрөх бүх
нислэгийг түр зогсоох шийдвэрийг “Air France” компани гаргаж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.