Эмнэлгийн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр тээвэрлэхээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ААН-үүдийн төлөөллийн нэг "Туушин" ХХК-ийн хамт олон ЭМЯ-нд 30 сая төгрөг хандивлав.
Тус компаниас олон оронд илрээд буй "Covid-19" халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт талархал илэрхийлэв.
Мөн аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх, даван гарахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэглэл, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр тээвэрлэн авчирч хамтран ажиллахад бэлэн байгааг "Туушин" ХХК-ийн дэд захирал Ж.Монголжингоо мэдэгдлээ.
Б.Болд