Дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Номиндалай хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
otgontsetseg@montsame.mn
2020-03-07 13:56:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн 12в ангийн сурагч, “Таван хан” шатрын клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Төмөрбаатарын Номиндалай өөрийн гэр бүлийн зүгээс 100.0 мянган төгрөг, эрүүл мэндийг дэмжигч витаминыг аймгийн Онцгой комисст хандив болгон гардууллаа.

Т.Номиндалай нь Иран, Тайланд, Солонгос улсад зохион байгуулсан Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн мөнгө, хоёр удаагийн хүрэл медальтай. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа амжилттай оролцсон байна. Түүнчлэн Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд хоёр удаа шалгарсан, 2016 оны онцлох хүүхэд юм. Тэрээр дэлхийн Шатрын холбооны эмэгтэй мастерын болзлыг хангаад байгаа өсвөрийн залуу тамирчин юм.


Связанные новости