Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж 70 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-11 22:17:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос 70 сая төгрөг төсөвлөжээ.


Уг 70 сая төгрөгийг өндөржүүлсэн бэлэнд байдалд зарцуулах, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг аймгийнхаа хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж буйгаа ЭМГ-ын дарга Ц.Туяа мэдээлэв. Ийнхүү нэг удаагийн хамгаалах хэрэгслийг аймгийн төвд нэгдсэн байдлаар төвлөрүүлж харьяа эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан ард иргэдэд хүргэх ажээ. Одоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодис тасарсан тухай эм ханган нийлүүлэх байгууллагуудаас мэдээлээд байна.


Связанные новости