1,3 кг алт нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр /2020.04.06/ Монгол Улсын иргэн П хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ.
Түүний үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн Замын-Үүд дэх
гаалийн хяналтын бүсээр энэ сарын 2-нд иргэн Б, Э нар чингэлэг
ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт 20 шуудай, нийт 560 кг адууны
өлөн гэдэс нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг
илрүүлсэн байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
15 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
18 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день