Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт гэр бүлийн хүчирхийлэл өсчээ. 2019 оны эхний дөрвөн сард энэ төрлийн зөрчил 45 бүртгэгдэж байсан бол 2020 оны мөн үед хоёр дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл одоогоор гэр бүлийн хүчирхийллийн 94 зөрчил бүртгэгдэн шалгагдаж байна. Гол шалтгаан нь ахуйн хүрээний архидалт ихэссэнтэй холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Улс орны хэмжээнд
өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буйтай холбоотойгоор архи согтууруулах
ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-ын цагийн хуваарийг
богиносгосон. Гэтэл эсрэгээрээ ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, энэ нь гэр
бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болж байгаа аж. Аймгийн Цагдаагийн газраас энэ
төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болоод хууль сурталчлах ажлуудыг үе шаттайгаар
тогтмол хийдэг ч үр дүн хангалтгүй байгаа юм. Тиймээс цаашид иргэдийн хуулийн
мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийн хор уршгийг гэр бүлийн хамаарал бүхий
хүмүүст ойлгуулан таниулах ажлыг эрчимжүүлж байгаа аж.