Орон нутгаас гарах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-15 11:06:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгаас гарах бүх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 05 дугаар сарын 15-ны 08.00 цагаас 17-ны 08.00 цаг хүртэл хаалаа.

Шаардлагатай тохиолдолд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулсны дараа замын хөдөлгөөнд оролцох юм.

Үүнтэй холбоотойгоор аймгийн мэргэжлийн ангиуд авто замын хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 64 хөдөлгөөнт пост ажиллаж байгаа аж. Тиймээс ард иргэд, жолооч нарыг холбогдох байгууллагуудын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Одоогоор цаг агаарын нөхцөл байдал тайван, бага зэргийн салхитай байна. Тус аймагт 14.00 цагаас салхины хүч ширүүсч эхэлнэ гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

 

Связанные новости