А.Гани: “Талибан”-ы үлдсэн хоригдлуудыг суллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /VOA/.
Афганистаны Засгийн газар “Талибан”
хөдөлгөөний үлдсэн хоригдлуудыг удахгүй суллана гэж тус улсын Ерөнхийлөгч Ашраф
Гани пүрэв гарагт мэдэгджээ.
А.Гани АНУ-ын
нийслэл Вашингтон хотод төвтэй Атлантын зөвлөлийн Өмнөд Азийн төв, АНУ-ын Энх
тайвны хүрээлэнгийн зохион байгуулсан чуулга уулзалтын үеэр ийнхүү хэлжээ. Одоогийн
байдлаар 3000 талибыг суллаад байгаа аж.
"Би хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцсэний дүнд 2000 хоригдлыг ойрын хугацаанд суллахаар болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө” гэж Афганистаны Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
А.Ганигийн
мэдээлснээр, Кабул хот дахь “Талибан” хөдөлгөөний гишүүд хоригдлуудыг таньж,
тэднийг сулласны хариуд Афганистаны аюулаас хамгаалах хүчний алба хаагчдыг
суллах ажээ.
АНУ-“Талибан”-ы
хооронд өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан хэлэлцээрийн дагуу хоригдлуудыг
харилцан солилцож байгаа бөгөөд энэ нь Афганистаны сөргөлдөгч талууд найрамдлын
хэлэлцээ хийхэд ихээхэн түлхэц болох юм.