Дуу цахилгаантай усархаг аадар бороо орохыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Тодруулбал, долоодугаар сарын 30, 31-нд аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, салхи зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх ажээ. Иймд ард иргэдийг гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулсан юм.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня