391 ээж "Алдарт эх"-ийн одонгоо гардан авлаа
ФОТО МЭДЭЭ 
                                                                    Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-нд Өвөрхангай аймагт ажиллаж, 391 ээжид "Алдарт эхийн одон" гардууллаа.
Энэ үеэр улс  орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд
төрүүлж өсгөсөн  31 ээж "Алдарт эх"-ийн I одонгоор, 360 ээж "Алдарт эх"-ийн II одонгоор энгэрээ мялаалаа. Алдарт эхчүүд дунд 89 насандаа “Алдарт эх"-ийн I одонгоор хүртсэн Арвайхээр сумын 
өндөр настан С.Цэрэндулам, 13 жил төрд ажиллахдаа 3500 гаруй хүүхдийг эх
 барьж авсан БОЭТ-ийн эмч М.Цэгмид гэхчлэн онцгой хүмүүс олон байв. Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүдэд тусгайлан баяр хүргэсэн бөгөөд дараа нь иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    