Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /FATF/. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /FATF/ Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегиэ сайжруулах чиглэлд гаргасан ахиц дэвшлийг сайшаалаа.
Монгол Улс мөнгө
угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийнхээ үр нөлөөг бэхжүүлж, “FATF”-аас 2019 оны 10 дугаар сард тогтоосон стратегийн
дутагдлуудыг зохицуулах үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан үүрэг
амлалтуудаа биелүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргажээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг “FATF”-ын хяналтад орсон орнуудын жагсаалтаас хассан байна. Монгол Улс цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегиэ улам сайжруулах чиглэлд “FATF”-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах юм.