Цэцэрлэгийн засварын улмаас 228 хүүхэд гэртээ хүмүүжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-04 12:30:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн аваарийн зардлаар Унага цэцэрлэгийн дотор халаалтын шугамыг засварлахаар болжээ. Аймгийн Засаг даргын 2020 оны А/605-р захирамжийн дагуу Унага цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, дотор халаалтын шугаманд шугам нэмж тавих засварын ажил  эхэлсэн байна.

Тус цэцэрлэгт энэ хичээлийн жилд 11 бүлэгт 290 хүүхэд хичээллэж байна. Үүнээс 62 хүүхдийг бусад цэцэрлэгт хуваарилж 228 хүүхдийг гэрээр хүмүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунбайгаль хэлэхдээ, “Гэрээр хүмүүжиж байгаа хүүхдүүдийг хүүхэд хамгаалал, аюулгүй байдалд анхаарах заавар зөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчид өгсөн” гэв. Засварын ажил ирэх долоо хоногт дуусна. 

Связанные новости