Төрийн албаны шалгалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-06 12:54:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт эхэллээ. Шалгалтад орохоор нийт 330 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд есөн ээлжээр хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

 

Тус аймгийн хэмжээнд төрийн албаны 80 гаруй сул орон тоо байгаа аж.

 

Шалгалтын бэлтгэл ажил, аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэргийг нарийн зохион байгуулсан. Одоогоор шалгалттай холбоотой ямар нэг зөрчил гараагүй гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байна.

 

Эхний хоёр ээлжинд нийт 60 гаруй хүн орсноос ердөө арав хүрэхгүй хүн тэнцжээ.

 

Связанные новости