Төмөр зам дагуу ажиллаж амьдардаг иргэдийг шинжилгээнд хамрагдахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-19 12:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр зам дагуу амьдардаг болон төмөр замд ажилладаг хүмүүсийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийнхөө биед ажиглалт хийх, мөн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөв.


Тодруулбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр болон Дархан-Уул аймагт кластер хэлбэрээр халдвар  бүртгэгдсэн байна.


Мөн энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, хүнсээ цуглуулах, эмийн сан орох, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг зайлшгүй үед гэрээсээ гарахдаа лифтэнд суулгүй шатаар явж байхыг зөвлөв. Учир нь лифт доторх орчин агаар муутай, амархан бохирддог байна. Ингэхдээ шатны бариулыг бээлий өмсөж барих, дараа нь бээлийгээ ариутгах, гэртээ ороод гадуур хувцсаа сэгсрэхгүй байх хэрэгтэй аж.

Связанные новости