ИТХ-д эмэгтэйчүүдийн бүлэг байгуулахыг зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-13 19:25:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ энэ удаагийн эрхийн хугацаанд баримтлах дэгийг батлахдаа эмэгтэйчүүдийн сонирхлын бүлэг байгуулж болохыг зөвшөөрлөө.

Аймгийн ИТХ-ын хуралдаанд төлөөлөгч нар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой болон ажил үүрэг, мэргэжил, туршлагаас хамаарч сонирхлын болон эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж болно гэж аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд тусгажээ. Өмнө нь ийм зохицуулалт байхгүй байсан юм.

          - Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулиар зургаа буюу нийт төлөөлөгчийн 16,6 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Эмэгтэйчүүдийн лобби бүлэг байгуулж болох тухай бидний дэвшүүлсэн саналыг төлөөлөгчид бүрэн дэмжлээ гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Оюунбилэг хэллээ. Тус аймгийн ИТХ-ын анхдугаар сонгуульд хоёр, зургаа дахь удаагийн сонгуульд 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдож байжээ. Бусад сонгуулиар 5-6 эмэгтэй төлөөлөгч ИТХ-ын бүрэлдэхүүнд орж байсан юм.

Связанные новости