ЕХ вакцинжуулалтын хөтөлбөрөө нэгэн зэрэг эхлүүлэхийг зорьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /VOA/. Европын Холбооны /ЕХ/
гишүүн орнууд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ оны эцсээс өмнө нэгэн зэрэг эхлүүлэхийг зорьж
байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен лхагва гарагт мэдэгдлээ.
У.Ляйены мэдээлснээр, эхний вакцинуудад
долоо хоногийн дотор зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа тул вакцинжуулалтыг ойрын
хугацаанд эхлүүлэх боломжтой ажээ.
Европын эмийн агентлаг “Pfizer/BioNTech” компанийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах
зөвшөөрөл олгох талаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр товлоод байгаа юм.
ЕХ-ны гишүүн орнууд зөвшөөрлөө хүлээж
буй энэ цаг үед ““Pfizer/BioNTech”-ийн вакциныг
Их Британи, Канад, АНУ тэргүүтэй хэд хэдэн оронд хэдийн бүртгэж, эхний
тунгуудаа тарьж эхлээд байгаа билээ.