"Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй" цахим сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-01 21:18:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй" цахим сургалтыг гуравдугаар сарын 31-нд зохион байгуулжээ.


Сургалтад тус аймгийн СӨБ-ын 30 цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, ажилчид нийт 528 хүн хамрагдсан байна. Энэхүү сургалтаар СӨБ-ын байгууллагуудын багш, ажилтнууд хүүхэдтэй ажиллаж буй арга барилаа эргэцүүлэн дүгнэж, хүмүүжлийн эерэг аргаар ажиллах арга зүйг эзэмшихэд нь туслах, улмаар харилцаа  хандлагадаа эерэг өөрчлөлтийг гаргаж, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах, хамтран ажиллах зорилгоор зохион байгуулсан тухай БСУГ-аас мэдээлэв.

Мөн үеэр цэцэрлэгүүд байгууллагынхаа мэдээллийн цаг дээрээ "Эерэг аргын хэлэлцүүлэг мэдээлэл"-ийг тогтмол хэлэлцэж, долоо хоног бүр тайландаа тусган туршлага солилцохоор болжээ.


Связанные новости