ГОВЬ-АЛТАЙ: Сумдад хоёр тарифт электрон тоолуурыг суурилуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг найдвартай, үнэн зөв хянах, хэрэглээг оновчтой тооцоолох зорилгоор сумдын хэрэглэгчдэд 2 тарифт электрон тоолуурын суурилуулалтын ажлыг үе шаттайгаар хийж байгаа тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иас мэдээлэв.
Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд цахилгааны хэрэглээг өдөр ба шөнийн хоёр өөр тарифаар тооцох боломжийг олгож, эрчим хүчийг хэмнэх, зардлыг бууруулах давуу талтай юм.
Одоогоор Баян-Уул сумын хэрэглэгчдийн тоолуурыг 2 тарифт электрон тоолуураар шинэчлэх ажил хэрэгжиж байна. Цаашид бусад суманд уг шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай “АУЭХС” ТӨХК-иас мэдээллээ.
Ulaanbaatar